Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДАЛАНЗАДГАД ЗАА"-ны хамт олонтой хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй2024/03/05
Энэ үеэр тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хурандаа Д.Баярхүү “Хурандаа цол олгож эхэлсний 88 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр зудад нэрвэгдсэн малчдадаа туслах санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон. Малчдад цас ухах хүрз, хүрзний иш дутмаг байдаг. Тиймээс нэн чухал шаардлагатай байх болов уу гэж эдгээр зүйлийг бэлдлээ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
2024/03/05
Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, Сендайн үйл ажиллагааны хүрээний урт хугацааны стратеги, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах замаар, хүний амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2024/03/05
уудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо.
2024/03/05
Арын албаны чимээгүй баатар, цагаан нөмрөгт бүсгүйг Nematimes “Цагаан сар”-ын дугаартаа онцлов. Тэрээр эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс гадна эх орныхоо төлөө хос тангарагтай нэгэн билээ. Хувь хүний зан чанар нь ч бусдын төлөө төрсөн юм уу гэлтэй. “Энэ хэдэн аврагч, гал сөнөөгч нараа эрүүл байлгах сан” гэж байн байн чин сэтгэлээсээ ярих
2024/03/05
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарлаа.
2024/03/05
Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон Румын Дотоод хэргийн дэд сайд, Онцгой байдлын газрын тэргүүн Раед Арафад нар Бухарест хотноо гарын үсэг зурсан юм.
2024/03/05
УОК-ын Шуурхай штабаас нийслэлийн хэмжээнд үүсээд байгаа халиа дошингийн нөхцөл байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.