Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДАЛАНЗАДГАД ЗАА"-ны хамт олонтой хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй2024/03/05
Хурлын үеэр ОБЕГ, Онцгой байдлын сургууль Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэн, МУИС, ХААИС, НЭМҮТ зэрэг 6 байгууллагын эрдэмтэн судлаачдын 9 илтгэлийг хэлэлцүүлж, зөвлөмж гаргасан юм.
2024/03/05
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн “Бид хамтдаа, Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хүрээнд цугласан 203 гаруй сая төгрөг, 50 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд материалыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үзүүлж байгаа энэхүү хандив, тусламж цас зудын хүнд нөхцөл байдалд байгаа олон малчин айл өрхөд хүрч сэтгэлийн дэм, итгэлийн гал болно хэмээн итгэж байна” гэдгийг онцоллоо.
2024/03/05
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хамт олноос малчдад туслах хандивын аянд нэгдэж, 300 сая төгрөгийн үнэ бүхий уураг, эрдэсийн өндөр агууламтай малын тэжээлийг хандивласан бол “Монгол Улсын консерватори”-ийн багш, ажилтан, алба хаагчид 1.9 сая төгрөгийг гардуулан өглөө. Мөн “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-оос 17 төгрөгийг хандивлаж, малчид иргэдэдээ туслах хандивын аянд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.
2024/03/05
Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн, ахиу тунадас орохоор байгаа нь хаваржилтыг улам бүр хүндрүүлэхээр нөхцөл үүсгэж байгаа юм.
2024/03/05
“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.
2024/03/05
Энэ дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгож эхлээд байна. Өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-нд эхний ээлжийн автомашинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өглөө.
2024/03/05
Хаврын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдахаас гадна салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байгаа тул цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэлд байнгын бэлтгэлтэй байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.
2024/03/05
өн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.