С. АМАРСАЙХАН
Монгол Улсын Шадар сайд
Боловсрол:
- 1996-1998 онд АНУ-ын Лос анжелос хотын коллеж
- 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургууль
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Шинжлэх Ухаан мэдээллийн төвийн ажилтан
- 2000-2001 онд “Американ Трейд энд Деволопмент” компаний Гүйцэтгэх захирал
- 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ консулын ажилтан, атташе
- 2004 оноос “Оюуны Ундраа” группын ерөнхий захирал
- 2008 оноос Хонг Конгийн PTI Компани ТУЗ-ийн зөвлөх
- 2016-2017 онд Нийслэлийн төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга
- 2019 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
- 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2021 онд Монгол улсын Шадар Сайдаар томилогдон ажиллаж байна.
Г. АРИУНБУЯН
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал
Боловсрол:
- 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
- 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
- 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
- 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
- 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
- 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
- 2011-2012 онд Засаг даргын орлогч,
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
- 2017 оны 02 дугаар сараас-2020 оны 07 дугаар сар хүртэл Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
- 2020 оны 07 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
Ж. ЧҮЛТЭМСҮРЭН
ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал
Боловсрол:
- 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
- 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
- 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
- 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
- 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
- 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
- 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
- 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
- 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
- 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.
Б. УУГАНБАЯР
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал
Боловсрол:
- 1977-1987 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
- 1987-1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 1998-1999 онд Төрийн захиргааны институтыг удирдахуйн ухаан,
- 2003-2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй хамгаалсан.
- 2015 оноос ХСИС-ийн Гамшиг судлалын докторантурт суралцаж байна.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд дамжааны захирагч,
- 1992-1993 онд Батлан хамгаалах яамны Ар талыг удирдах газарт мэргэжилтэн,
- 1993-1996 онд Булган аймгийн МАХН-ын хороонд мэргэжилтэн,
- 1996-1999 онд Булган аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалтын асуудал хариуцсан ахлах офицер,
- 1999-2004 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт мэргэжилтэн,
- 2004-2012 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ажилтан, бодлого, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хэлтсийн дарга,
- 2012-2015 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга,
- 2015-2016 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга,
- 2016-2017 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар,
- 2017 оны 08 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.
Д. НАМСРАЙ
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа
Боловсрол:
- 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургууль
- 1987-1992 онд ЗХУ /хуучнаар/ -ын Рязань хотын Агаар десантын цэргийн дээд сургууль,
- 1993-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын академи,
- 2004 онд ХБНГУ-д Европын аюулгүй байдлыг судлах Жорж Маршаллын сургуулийн удирдах албан тушаалтны дамжаа,
- 2012 онд ХБНГУ-д Европын аюулгүй байдлыг судлах Жорж Маршаллын сургуулийн удирдах дээд албан тушаалтны дамжаа тус тус суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
- 1986-1987 онд МАА-ийн 084-р ангид байлдагч,
- 1992-1993 онд АЦ-ын 084-р ангид салааны захирагч,
- 1993-1997 онд УИХГ-ын Байгалийн гамшигтай тэмцэх албаны шүхрийн ахлах зааварлагч,
- 1997-2004 онд УИХГ-ын Гамшиг, осолтой тэмцэх хэлтсийн Сургалт хариуцсан офицер, байцаагч,
- 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Гамшгаас хамгаалах тусгай ангийн Агаар десантын отрядын дарга,
- 2005-2007 онд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагчийн I орлогч, штабын дарга,
- 2007-2013 онд ОБЕГ-ын дэд дарга бөгөөд Гамшигтай тэмцэх газрын дарга,
- 2013-2015 онд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга,
- 2015-2018 онд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч,
- 2018-2023 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч,
- 2023 оны 02 сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.