Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Онцгой байдлын хэлтэс нэртэйгээр байгуулагдан ажиллаж байгаад, Монгол Улсын Засгийн газрын 80 дугаар тогтоолоор 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Онцгой байдлын газар, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэй болж, газар, Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Ханбогд сум дах 66 дугаар анги, Гурвантэс сум дахь 67 дугаар анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэй офицер, ахлагч, үйлчилгээний ажилтан, гэрээт гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуй нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудад Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомж, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавин, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.