Мэдээ мэдээлэл

ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДАЛАНЗАДГАД ЗАА"-ны хамт олонтой хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд хүргэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорьлоо

өн малчин ард иргэдэд зориулсан иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив, тусламжийн барааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд хуваарилан хүргэж эхэллээ.

Ахлагчийн жилийн нээлтийг “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”-аар эхлүүллээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 14.2 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь тус байгууллагын үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлагын илэрхийлэл гэж ойлгож болно. Энэ ч үүднээс эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил дэвшилд ч туйлын чухал учраас Монгол Улсын төр, засгаас хүн бүрийн тэгш боломж, тэгш эрхийг хангахын төлөө үе шаттай бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлд илүү анхаарах шаардлагатай байгаа юм” гэлээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бүртгэгдсэн гамшиг, ослын дуудлагын нь 53 нь ахуйн гал түймэр байна

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  8 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 

Ослын үеийн удирдлагын тогтолцооны ажлын хэсгийн хурал боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албаны хамтарсан ажлын хэсгийн “Ослын үеийн удирдлагын тогтолцооны уулзалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудтай байна

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан, Дорноговийн Иххэт, Өргөн, Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.

Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12.0 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байсан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга  А.Бямбажаргал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга  А.Бямбажаргал хэлсэн үгэндээ “ “НҮБ-аас өнгөрсөн зуныг хамгийн халуун жил хэмээн зарласан. Дэлхий дахинд ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлийн тоо, давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн зун нийслэл хотод хэд, хэдэн удаагийн үерийн аюул тохиолдсон бол энэ өвөл, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн.  Үүнтэй холбогдуулан бүх шатанд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа ч цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, ашиглах, төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам сайжруулж, бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.