ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохиогоор Өмнөговь аймгийн гамшгаас хамгаалах албад, тусгай зориулалтай мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл бэлэн байдлаа шалгууллаа.

Мөн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, багийн иргэд, сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн аюулгүй зай талбайд гарч сургууль, дадлагад идэвхитэй оролцлоо.

ЭРСДЭЛГҮЙ ӨМНӨГОВЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах