“Гамшиг судлал, инновац” сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүлийн 11 дэх дугаар хэвлэгдэн гарлаа.

 Энэхүү сэтгүүл нь англи, монгол дээр олны хүртээл болдог бөгөөд судалгаа, эрдэм шинжилгээ, туршлага, сургамж, дэвшилтэт технологи, инновац агуулгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаадаг юм.

Тухайлбал, Монгол орны хүчтэй салхи, шуурганы эрсдэл, Монгол улс дахь гал түймрийн аюулгүй байдлын үзэл баримтлалд хийсэн шинжилгээ, Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний даван туулах чадавх,  хил дамнасан ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулахад харилцан ажиллагааны нөлөөлөл, Стратегийн нөөц-буудайн соёолжинд агуулагдах антиоксидантын судалгаа, батлан хамгаалахын мэдээлэл, холбооны системийг хөгжүүлэх асуудалд, Ослын шинж байдал нь гадны нөлөөтэй, гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах зарчим, Мал аж ахуйн салбарыг “шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөгжүүлэх асуудалд, Шингэрүүлсэн даралтат хийнээс үүсэх галын тархалт болон дэлбэрэлтийн хүчийг ALOHA программ ашиглан тооцоолсон дүн, Давчуу орон зайд ажиллах боломжтой гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашины зарим шийдэл /Улаанбаатар хотын жишээн дээр/ зэрэг сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллүүд нийтлэгдлээ.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

АЛБАН ХЭРГЭЭ КИРИЛЛ, ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА

АЛБАН ХЭРГЭЭ КИРИЛЛ, ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА

Хамтдаа сэргийлье

Хамтдаа сэргийлье