Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс шөнөдөө 4-9 м/с, өдөртөө 7-12 м/с, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор -17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -11-16 градус, Алтайн нурууны ар бэлээр +4+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4-1 градус, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө -5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр нутгийн зүүн хагаст, 19-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-ны өдөр нутгийн баруун хагаст, 17-ны өдөр ихэнх нутгаар, 18-ны өдөр говь, талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40-45 градус, өдөртөө -25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 4х5 метрийн хэмжээтэй гараашийн хана, таазны хэсэг, дотор нь байсан "Тоёота-Акуа" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймаг, Эрдэнэбулган Цагаан даваа багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Тоёота камри” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Хонгор сум 1 дүгээр багийн “Цайдамын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 33 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-ын “Тоёота пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 7 дугаар хороо, Бадралын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 5x7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Увс аймаг, Тариалан сум Бургастай багийн "Шар бүрдийн хөдөө" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Өвөрхангай аймаг, Хужирт сум Бэрх багийн "Шавар түрүүний гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 115 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.15-ны өдрийн 05:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 60 км замыг туулан 02.13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/03/05
АЛБАН ХЭРГЭЭ КИРИЛЛ, ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА
2024/03/05Шинэ мэдээ