Мэдээ мэдээлэл

ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДАЛАНЗАДГАД ЗАА"-ны хамт олонтой хамтран гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Засгийн газраас өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж, Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гарлаа.

Өнгөрсөн долоо хоногт 196 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 5 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.

ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эргээс ням гаригт тасарсан мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ

Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт  километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.

Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо

Энэ үеэр улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй, Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр эхний ээлжинд шийдвэрлэсэн юм.

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 аар их байна.

Ойрын өдрүүдэд цас орж, томоохон голын хөндийд шөнөдөө -43-48 градус хүрч хүйтэрнэ

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.