АНХААРУУЛГА МЭДЭЭЛЭЛ

A- A A+

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 21, 22-нд зарим нутгаар хур тунадас орж, 21-нээс 24-ны өдрүүдэд явган шуурга шууран, 23-наас хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, жолооч нарт анхааруулахад

Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх

Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх

Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх

Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах