ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2023 онд Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн захиалгат “Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, сайжруулах боломж”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтэнд хийсэн шинжилгээ”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын агуулгад хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээлгэн өглөө.
Энэ үеэр судалгааны ажлыг бодит үр дүнд хүргэх, албаны үйл ажиллагаанд, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж шинэчлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бусад байгууллагуудын оролцоог хангах зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцсэн юм.