Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

 Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Өвөрхагай аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19...-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 18 дугаар хорооны 80 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 09:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны “Задгай”-д  суудлын автомашин шатсан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Я-ийн “УАЗ-469” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 1 дүгээр багийн  “Цахир”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 14:34  цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 0.8 км зам туулан 14:31 цагт очиход иргэн Н-ын 9х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хорооны “Задгай”-д хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:37 цагт очиход иргэн У-ийн 2х4 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

- Баянхонгор аймаг, Жинст сум. Уубулан багийн "Хавцгайн амны-Өвдөг" гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 42 км-т/ тус сумын харьяат малчин Н ийн 5 ханатай гэр 02.27-ны өдрийн 15:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Н-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Жинст сумын Засаг даргын орлогч, Н.Сумъяа аймгийн Онцгой байдлын газарт 17:38 цагт ирүүлсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 19:02 цагт очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хорооны “Хангай”-н  1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:36  цагт очиход иргэн Б-ийн 8х21 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.  

Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт: 

- Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Халив багийн “Элстэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 283 км-т, сумын таваас баруун зүгт 63 км-т, 43°15'36.0"N 108°22'12.0"E/ 02.27-ны өдрийн 18:16 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс 18:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Т.Цэцэгсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах