Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Гал унтраах автомашины жолооч”, "Аврагч-Гал сөнөөгч"-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулна. Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт 2025 оны 01 дүгээр сарын 16-наас 02 дугаар сарын 05-ныг хүртэл бүртгэнэ.
Тавигдах шаардлага:
Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
Нас 19-25
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
“Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
Бүрдүүлэх материал:
Өргөдөл
Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
Иргэний үнэмлэх
Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
Шаардлагатай бусад материал
Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
2025/01/20Шинэ мэдээ
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
2025/01/20Шинэ мэдээ
ЧАДВАРЛАГ ТӨРИЙН АЛБА ХААГЧ-2025 ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО
2025/01/20Шинэ мэдээ
ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДИЙН ДУНД “ШИРЭЭНИЙ ХӨЛБӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.