Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Увс, Хэнтий аймгийн зарим газраар ялимгүй цас орж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Увс аймгийн нутгийн зарим газраар явган шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10-15 градус, бусад нутгаар -18-23 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -22-24 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-ны өдөр Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-ний өдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-ны өдөр нутгийн баруун хагаст, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 20, 21-ний өдөр Алтайн уулархаг нутгаар, 22-ны өдөр нутгийн баруун хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43-48 градус, өдөртөө -29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус, бусад нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Гал түймэр:
Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумБаян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сумТарвагатай багийн Булагтайн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 08:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн З-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сум ачааны автомашин чиргүүл дээрх нүүрс уугьж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 08:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын“Волво-FH400” загварын зүтгүүрийн чиргүүл дээр 2 тн орчим нүүрс уугьж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг11 дүгээр хороо, Хувьсгалчдын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиходиргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн “Гоожуур”, Сүмбэр багийн “Дэлгэрмөнх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 02.17-ны өдрийн 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин З малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Э малдаа морьтой яваад тус тус сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32 настай, эрэгтэй/ нарыг 02.17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32 настай, эрэгтэй/-ыг 02.18-ны өдрийн 11:58 цагт гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Төв аймаг, Сэргэлэн сумын Хайрхан багийн "Булагт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 96 км-т/02.17-ны өдрийн 15:15 цагийн орчим суудлын автомашинтай 3 иргэн, малчин Д-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.18-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Сэргэлэн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулах байгуулж, 02.18-ны өдрийн 09:31 цагт тухайн 3 иргэнийг малчин Ү-д эсэн мэнд очсон байхад олсон.
Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 380 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ 02.16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/03/05
АЛБАН ХЭРГЭЭ КИРИЛЛ, ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА
2024/03/05Шинэ мэдээ