ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч, техникийн ухааны доктор Б.Баттогтох “Уурхайчин аврагчийн дурсамж тэмдэглэл” номоо уул уурхайн салбарын инженер техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, аврагчид, аврах ажиллагааны удирдагч, их, дээд сургуулийн оюутнууд, сонирхсон хүн бүрд зориулан олны хүртээл болголоо.
Энэхүү номонд өөрийн ажилласан түүх, мөр зэрэгцэн ажиллаж байсан уурхайчид, инженерүүд, аврагчдын амьдрал тэмцэл, ажилласан туршлагадаа үндэслэн монгол оронд болоод гадаад бусад улсуудад тохиолдсон ослын бодит нөхцөл байдал, сургамжийн талаар багтаасан байна.
Хошууч Б.Баттогтох нь Онцгой байдлын байгууллагын 11 дэх, ОБЕГ-ын анхны доктор бөгөөд Монгол улсын зөвлөх инжежер юм.
Онцгой байдлын байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа ”Уул уурхайн аврах ангийн дүрэм”, “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай обьектод үзэгдэх орчингүй, хязгаарлагдмал, агааргүй, хорт хийтэй орчинд аврах ажиллагааг зохион байгуулах журам”, “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Далд уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Эрэн хайх, аврах ажиллагааны байгууллагын стандарт”, “Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах нэгжид тавигдах шаардлага Монгол Улсын стандарт”, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар”, “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлуулсаныг албаны үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.
2024/03/05
АЛБАН ХЭРГЭЭ КИРИЛЛ, ҮНДЭСНИЙ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨН ЯВУУЛЖ БАЙНА
2024/03/05Шинэ мэдээ