Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Гал түймэртэй тэмцэх газрын түүхт 103 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Анх 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулж байжээ.
Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон үе үеийн ахмадууддаа "Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 103" жилийн ойн мэндийг дэвшүүлье.
2025/01/13Шинэ мэдээ
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
2025/01/13Шинэ мэдээ
ЧАДВАРЛАГ ТӨРИЙН АЛБА ХААГЧ-2025 ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО
2025/01/13Шинэ мэдээ
ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧДИЙН ДУНД “ШИРЭЭНИЙ ХӨЛБӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.