Өмнөд бүсийн төв- Өмнөговь аймгийн онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь ГТУА-67 дугаар анги төлөвлөгөөний дагуу “Хилийн цэргийн 0166” дугаар ангитай хамтран Гал унтраах “Тактик”-ийн сургуулийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав. Тус сургалтаар болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар олгох, гал унтраах анхан шатны мэдлэг чадварыг эзэмшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан. Танхимын сургалтыг “Гамшгаас хамгаалах Бэлэн бай” багц хичээлийн гал түймэр, сэдвээр зохион байгуулж, аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох, үйл ажиллагааны дадлага сургуулийг Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн захирагч, ахмад Э.Батгэрэл удирдан зохион байгуулж ажиллалаа.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР