АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

UUUUU-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаад буцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд багтаж, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаа, коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний ажлын явц, төлөвлөгөөтэй танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Тус ажлын хэсэг, аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүдийг хангалттай сайн байна гэж дүгнэлээ. Аймгийн Онцгой Комиссын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаа бусад мэргэжлийн байгууллага, тэдгээрийн хамтын ажиллагааны нягт уялдаа холбоо нь гамшгийн үеийн нөхцөл байдлыг даван туулахад хамгийн #Чухал гэдгийг онцоллоо.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top