Өмнөговь аймагт халдвартай бүс нутгаас өвчин зөөвөрлөгдөн ирж улмаар ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлан ажиглалтад авч сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-ийн харьяа эмнэлгүүдэд хүргэж байгаа бөгөөд Аймгийн бүх сумдын нөхцөл байдал, отор нүүдэл, хүн амын хөдөлгөөн зэргээс шалтгаалж иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна. Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, 2021 оны Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 43 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллах хүрээнд “COVID-19” халдварын тандалт судалгааг зохион байгуулах, чиг үүргийн байгууллагуудын ажил үүргийн хуваарь, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйн цахим сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулллаа. Сургалтанд Өмнөговь аймгийн 15 сумын Онцгой комиссын дарга, гишүүд Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Онцгой байдлын газрын мэргэжилтэн, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтыг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Онцгой байдлын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газраас удирдан зохион байгуулав.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР.