Шалгалтын хүрээнд:• Ногоон бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Морин заг” суурьшлын бүсэд дэг журам сахиулж, хяналт тавих хорио цээрийн дэглэм сахиулах, үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах заавар зөвлөмж өгч зөвлөн туслах, цогц арга хэмжээнээс бүрдэнэ.• Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын хилийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Газар зохион байгуулалтын тухай, дүрэм журам болон бусад баримт бичиг нь уг шалгалтыг явуулах эрх зүйн үндэс болно.• Хяналт шалгалтанд оролцох бүрэлдэхүүн дээрх хууль тогтоомж, баримт бичиг болон энэхүү удирдамжийг баримтлан ажиллана.• Морин заг буюу суурьшлын бүсийн иргэдийн судалгааг гаргаж, үйлчилгээ явуулах зөвшөөрөл авсан иргэдийг бүртгэн тулгалт хийж нэг цэгийн үйлчилгээ явуулах.• Морин заг буюу суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгуулага, аж ахуйн нэгж, ард иргэдэд “Хог хаягдлын тухай” хуулийг танилцуулж зөвлөмж, мэдэгдэл хүргэх.• Коронавируст (Covid-19) халдварт цар тахалаас урьдчилан сэргийлэх 1,2-р тун хийлгээгүй, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй иргэдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлэн ногоон бүсээс гаргах.• Хилийн бүс зурваст буусан айл өрхүүдийг Морин заг суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлэх. • УОК, АОК-ын тогтоол, шийдвэр, үүрэг даалгавар, эрүүл ахуйн халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэм зөрчих, хориглосон бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах, төрийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, бусдыг уриалан дуудах, тусгай дэглэм тогтоосон бүсийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах, асуумж, тандалтад худал мэдүүлэх зэрэг үйлдлийг тус удирдамж зөрчсөнд тооцно.• Хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэн илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтаар зөрчил арилаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулан үйл ажиллагааг нь зогсоох, ногоон бүсээс гаргах хүртэл арга хэмжээ авна.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР