Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллан аж ахуй нэгж байгууллага, иргэдэд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, дуут дохиогоор ажиллах үед авах арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг цахимаар болон чанга яригч ашиглан сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж байгууллагууд дотооддоо зарлан мэдээлэл дамжуулах хөдөлгөөнт хүч хэрэгслийг тодотгох, зарлан мэдээлэл дамжуулах, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллалаа.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР