“What3words” байршил тогтоох апплейкшн ашиглан иргэний амь насыг авран хамгааллаа.

.jpg


Цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэн ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын утсанд нэгэн иргэнээс “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд харанхуй дайрч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир төөрсөн гэсэн дуудлага хүлээн авсан.
Тухайн үед утас нь сүлжээтэй байсан учир ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын оператор ахлагч Э.Сугирзав албанд ашиглагддаг “What3words”байршил тогтоох апплейкшн ашиглан сумнаас эсрэг зүгт явж төөрсөн иргэний зүг чигийг олуулж сумын төвд гэрт нь ирүүлсэн байна. Тус апплейкшныг ашиглаж мэддэг байх нь цаг агаарын хүнд нөхцөлд өөрийн амь насыг аврах боломжтой.
Мэргэжлийн ур чадвар гарган төөрсөн иргэнд түргэн шуурхай тусламж үзүүлсэн Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын гзрын Ханбогд сум дахь ГТУА 66-р ангийн шуурхай удирдлагын оператор ахлагч Э.Сугарзав-д талархал илэрхийлье.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах

scroll to top