Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа “Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг орон нутгийн “Алтанговь” телевизтэй хамтран гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг цахим орчноор иргэд олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР