Засгийн газрын 02 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн онцгой комиссын 3 дугаар хуралдааны шийдвэрээр 02 дугаар сарын 12-ны 00 цагаас 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг хүртэл сумаас сум,
аймгаас сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсантай холбогдуулж Даланзадгад суманд хяналтын үндсэн 2 пост дээр нэмэлтээр 13 постыг ажиллуулахаар болсон байна. Баяр амралтын өдрүүдээр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ.Иймд иргэн Та айл хэсэхгүй, сумд хооронд хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв хулгайн замаар зорчсон тохиолдол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 хэсэгт заасны дагуу иргэн тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахыг анхаарна уу
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР