Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар батлуулсан “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын хэмжээнд болзошгүй гамшиг осол, гал түймэр, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн гэр орон, сууцны галын аюулгүй байдлыг шалгах, гэр хорооллын автомашины зам гарц, усан хангамж, хаягжилтыг тодотгох зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 17-ны хооронд айл өрх, албан байгууллагуудад үзлэг шалгалт, заавар зөвлөмжийг өгч ажиллах юм.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР.