НОГООН БҮСЭД “COVID-19” ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

131517126_480659909603515_7825276046616087677_n.jpg

Өмнөговь Аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны А/1486 дугаар захирамжаар томилогдсон Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Шивээхүрэн Авто замын боомт, Нарийн сухайтын бүлэг ордын Ногоон бүсэд коронавирус /СOVID 19/ халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийн үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 17-24-ны хооронд хийж гүйцэтгэн тайланг Шуурхай штаб, хилийн хяналтын байгууллага, Уул уурхай, нүүрс тээврийн ААНБ-уудад үнэлгээнээс гарсан зөвлөмжийг танилцуулж ажиллалаа.

Хуваалцах

scroll to top