ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

104644226_777855113038083_155264102346804428_n.jpg


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн санал авах барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, стандартын хэрэгжилтийг хангуулах” төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас сонгуулийн хэсгийн хороодын 9 цэгт хяналт шалгалт зохион байгуулан Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Хуваалцах

scroll to top