Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт Онцгой байдлын ерөнхий газраас цахим сургалт зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах, мэдлэг олгох цахим сургалтад Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 9 алба хаагч хамрагдаж байна. Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар.



