Сүүлийн үед иргэд олон нийтийн дунд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хандлага суларч байгаа тул Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ ХЭВШЬЕ” аяныг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагыг амны хаалтаа зүүж хэвшихийг уриалж байна.
Тус аяны хүрээнд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэд, олон нийтэд 5000 гаруй хэвлэмэл хуудас боршур, тараах материал тарааж, олон удаагийн давтамжтайгаар зам, талбай, томоохон худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригч ашиглан хүргэж тусгай тоноглол бүхий автомашинаар 30 км зам талбайг ариутгалаа.
Дараах мэдээллийг иргэдэд хүргэлээ:
• Гараа сайтар савандаж угаах,
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа тохой, амны цаасаар дарах, Нүд, хамар, амандаа хүрэхгүй байх,
• Олуулаа цугларах, олон нийтийн газраар явахаас зайлсхийх, хүүхдээ гадуур авч гарахгүй байх,
• 0-18 насны хүүхдүүдийг дагуулж гадуур гарахгүй байх
• Худалдаа үйлчилгээний байгууллагууд насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байх.
Дараагийн байгууллагаар Өмнөговь аймгийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР-ыг аянд нэгдэхийг уриалж байна.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР.







