Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригч ашиглан олон нийтэд хүргэж байна.

92567931_3279178875444436_1908015272510357504_n.jpg

БИД ХАМТДАА СЭРГИЙЛЖ ЧАДНА.
Шинэ коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд хэвлэмэл хуудас, боршур, тараах материал тараан, олон удаагийн давтамжтайгаар зам, талбай, томоохон худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригч ашиглан хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн:
🧼 Гараа сайтар савандаж угаах,
🤧 Ханиах, найтаах үедээ ам, хамраа тохой, амны цаасаар дарах,
❌ Нүд, хамар, амандаа хүрэхгүй байх,
🏠 Олуулаа цугларах, олон нийтийн газраар явахаас зайлсхийх, хүүхдээ гадуур авч гарахгүй байх,
⚠️ Өвчтэй хүнтэй ойр байхаас зайлсхийх,
🧽 Хүний гар их хүрдэг эд зүйл, гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгахыг ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС УРИАЛЖ БАЙНА.

Хуваалцах

scroll to top