“Иргэний хамгаалалт,өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх”

U04.Khugarald_Chig_tawih.flv_snapshot_00.06_2020.03.06_12.46.19-хугаралт.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас дараах уриалгыг иргэд олон нийтэд хүргэж байна “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх”
Анхны тусламж гэдэг нь аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлгийн тусламж иртэл гарын доорх материалыг ашиглан өөртөө болон бусдад үзүүлэх тусламжийг хэлнэ. Анхны тусламжийг зөв үзүүлснээр хүний амь аварна, осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндэрлээс сэргийлнэ, эдгэрэлтийг түргэсгэнэ, эмчилгээний зардлыг бууруулна. Иймээс хүн бүр ямар ч үед осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн анхны тусламжийг хурдан хугацаанд үр дүнтэй үзүүлэх арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай юм.

scroll to top