Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ.

86280094_2549181131995569_2742102031677259776_n.png

2020 оны 02 дугаар сарын 19-наас 02 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар , 21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Хуваалцах

scroll to top