Авто машин хүлээн авлаа.

84170403_2231122613860182_5504535558065487872_o.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт аврах шат бүхий 2 автомашин, эмнэлгийн зориулалтаар бүрэн тоноглогдсон 1 автомашин, 14 хүний суудал бүхий ажилчдын автобусыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төвийн бүсийн захирагч бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон албаны бусад төлөөлөгч нарын хамт хүлээлгэн өглөө. Тус газарт парк шинэчлэлт хийгдэж тусгай зориулалтын автомашинтай болсноор болзошгүй, гамшиг осол, гал түймрийн аюулаас ард иргэдийг авран хамгаалах чадамж өсөх юм. Эдгээр автомашиныг авахад дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон аймгийн ЗДТГ-ын хамт олон,Төвийн бүсийн захирагч бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн даргатай Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олондоо Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуваалцах

scroll to top