Хяналт шалгалт зохион байгуулж байна.

72346704_2325733194405639_8695147761605017600_n.jpg

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр караоке бааранд гал түймэр гарч 21 иргэн өртөж 1 хүн нас барж 20 хүн хүнд, хөнгөн түлэгдсэн ноцтой тохиолдол гарсан. Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт, шалгалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа галын аюулгүйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй аврах зам, гарцтай, цонх нь төмөр хаалтгүй байгаа эсэх, аврах зам, гарц нээлттэй чөлөөтэй эсэх, барилга байгууламжийн цахилгаан дотуур монтаж, цахилгааны хэрэгслийн аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгах юм. Шалгалтад хамрагдсан барилга, байгууламжид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, шаардлага хангаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авахыг Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

scroll to top