“Өсвөрийн аврагч-2019” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

15.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох , хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 26 ны өдөр амжиллтай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээр жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариултын цэг, усанд осолдогчийг аврах цэг, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, химийн хордолтын цэг гэсэн 5 цэг 4 саадыг давж нийт оноогоороо “ Тэргүүн байранд” Өмнөговь аймгийн 5-р сургуулийн “Тэнгэрийн элч ” баг шалгарч “Дэд байранд ” 4 дүгээр сургуулийн “ Хангарьд ” баг, “Гутгаар байранд ” 1 дүгээр сургуулийн “ Тэсрэлт ” баг, Политехник коллежийн “ Болгоомж ” баг “Тусгай байр”-ын шагналыг хүртлээ. Хамтран ажилласан байгууллагууд болон ивээн тэтгэсэн “ Дардан говь ХХК”, “ББУТ констракшн ХХК”-ны хамт олондоо талархал дэвшүүлье.

Хуваалцах

scroll to top