“УРЛАГИЙН НААДАМ-2022”

319174234_687778449598017_5560862063983712590_n.jpg

“УРЛАГИЙН НААДАМ-2022” амжилттай зохион байгуулагдлаа Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын авьяасыг нээх хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, урлагийн мэдрэмж, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийт алба хаагчдын дунд “Урлагийн наадам-2022” арга хэмжээг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тус урлагийн наадамд -Мэндчилгээ -Хамтлаг дуу -Хамтлаг хөгжим -Хамтлаг бүжиг -Чөлөөт үзүүлбэр -Тусгай даалгавар төрлүүдээр 7 баг хурд хүч авхаалж самбаа, авьяас билгээ дайчлан оролцлоо. Урлагийн надмын Тэргүүн байранд багийн нийлбэр дүнгээр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь ГТУА-66 дугаар анги, Дэд байранд Гурвантэс сум дахь ГТУА-67 дугаар анги, Гутгаар байранд Онцгой байдлын газрын баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах

scroll to top