Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав

319169795_558202045662954_3392987520589048335_n.jpg

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, ГТУА-21 дүгээр анги, Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газартай хамтран 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус сумын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага иргэдэд гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “ГАУС” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, гэр байшингийн галын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааг зохион байгуулан мэдээлэл олгож санамж сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах

scroll to top