“Онцгой байдлын булан”-тай боллоо

312368297_1265882377478330_777193504437974304_n-1.jpg

“Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяны хүрээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дах ГТУА-44 дүгээр ангийн алба хаагчид тус сумын 6-р цэцэрлэгийн багш, ажилчидтай хамтран цэцэрлэгийн ахлах ангид “Онцгой байдлын булан” байгууллаа. Хүүхдийг объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах багаж зэвсэглэмжтэй зөв харьцах талаар анхан шатны мэдлэг чадварыг эзэмшүүлэх, Онцгой байдлын албаны үйл ажиллагааны талаарх танин мэдэхүйн самбар байршуулж гал унтраах тусгай автомашин, хөдөлмөр хамгааллын хувцасны иж бүрдлийг хийж тохижуулав.

ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах

scroll to top