Өмнөд бүсийн төв- Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяны хүрээнд Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатори 1 дүгээр сургуультай хамтран 8 дугаар ангийн 3 бүлгийн 85 сургагчдад алба сурталчилах, гал унтраах, аврах үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл багаж зэвсэглэгмжтэй танилцах арга хэмжээ зохион байгуулав. Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулснаар ахлах ангийн сурагчид гал, гал түймрийн аюулаас өөрсдийгөө хамгаалах, гал унтраах багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй болох юм.
ӨМНӨД БҮСИЙН ТӨВ-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР